Энэ сарын 22-23-нд шилжих шөнийн 04.00 цагт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хашаанд байрлах “Визард констракшн” компанийн 120 айлын орон сууцанд паар нь задарч, ус алдсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, олон цагийн турш ус алдсаны улмаас айлуудын хана, тааз, паркетан шал усанд автсанаар эвдэрч, эд хогшил нь сүйдэж, ихээхэн хэмжээний хохирол учирсан юм. Мөн айлуудын цахилгаан тасарч, автомашины граш усаар дүүрсэн билээ. Урьдчилсан байдлаар их хэмжээний даралттай ус ирснээс паар задарсан хэмээн үзэж байгаа юм байна.
Энэ талаар барилгын даамал барилгын даамал Н.Амарбаяраас тодруулахад “Манайхны талаас ямар нэгэн буруу угсралт хийсэн зүйл байхгүй. Энэ нь цаанаасаа нийлүүлэгдсэн барилгын паарны депектээс болсон гэж үзэж байгаа. Манайх Евро стандартаас бараагаа нийлүүлж авдаг. Гэхдээ бид гарсан асуудлыг манай буруу биш гэж хойш суухгүй. Гарсан бүх хохирлыг гаргах болно” гэлээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)