Үйл явдал
 “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2020-11-06

Өнөө үед ажил мэргэжлээс үл шалтгаалан хүн бүр санхүүгийн мэдлэгтэй байх шаардлагатай болоод байгаа билээ.

Манай төвийн “Санхүүгийн удирдлага” сургалт нь богино хугацаанд цэгцтэй суурь мэдлэгийг олгох зорилготой бөгөөд манай хамгийн эрэлт хэрэгцээтэй сургалтуудын нэг юм.

10-р сарын 31-нд зохион байгуулагдсан тус сургалтад архитектор, дизайнер, эмч, хүний нөөцийн менежер зэрэг янз бүрийн мэргэжилтэй нийт 42 хүн хамрагдлаа.

Сургалтыг МЯТ-ийн сургагч багш, Удирдлагын академийн дэд профессор В.Данаасүрэн удирдан явуулсан юм.  

Тус сургалтаар санхүүжилт ба хөрөнгө оруулалтын шийдвэрийг хэрхэн гаргах, төслийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлох, мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг хэрхэн тооцоолох зэрэг санхүүгийн гол ойлголтуудыг заадаг.

Сургалтын дараах санал асуулгаар суралцагчдаас “Сургалтын агуулга маш эмх цэгцтэй”, “Нарийн мэргэжлийн ойлголтуудыг маш энгийн тайлбарлаж өглөө”, “Ажлын шаардлагаар санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэг гарсан, хүлээлтээс давсан сургалт болж чадлаа” зэрэг сэтгэгчдлүүд ирсэн билээ.

Суурь мэдлэгийн сургалт маань 12-р сарын 12-нд “5S-ийг хэрэгжүүлэх нь” сэдвээр үргэлжлэн явагдах болно. Та бүхэн идэвхтэй хамрагдаарай.