БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА
2021-01-21 09:50

Та өөрийн бизнес санаагаа бодит төсөл болгомоор байна уу?

Төслийн талаарх бүхий л ойлголтыг богино хугацаанд эзэмшихийг хүсвэл Монгол-Японы төвийн "Төслийн менежмент" сургалтад хамрагдаарай.

Сургалт цахимаар явагдах тул та хаанаас ч хамрагдах боломжтой.

Боломжийг бүү алдаарай.

1) Сургалтын танилцуулга:

Төслийн менежментийн нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд тус сургалтаар төслийн үндсэн ойлголт, үе шат, арга техникт суралцана. Мөн эрсдэл болон манлайллын талаар ерөнхий ойлголтыг олгоно.

 

2) Хугацаа: 2021.01.28-29 /Пүрэв-Баасан/ 10:00-13:00

3) Хамрагдах хүн:

Компанийн шинэ, залуу ажилтан болон төслийн удирдлагын талаар ойлголттой болохыг хүссэн хүн бүр

4) Сургалтын төлбөр: 75,000₮

5) Хичээл заах багш: Б.Мөнхцог

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш,

Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш

6) Хичээлийн агуулга:

・Төслийн тухай үндсэн ойлголт

・Төслийн үе шатууд

・Төслийн удирдлага, арга техник

・Төслийн эрсдэлийн удирдлага

7) Бүртгэл:

Та доорх линкээр орж цахимаар бүртгүүлнэ үү.

shorturl.at/uyCEU

8) Холбоо барих:

Утас: 75110879 (Ext.3)

Цахим хаяг: tsolmonbayar@japan-center.mn; anudari@japan-center.mn

Цахим хуудас: www.japan-center.mn