Дэлхийн хамгийн олон үзэгч, сонсогчтой "YouTube" сайтын хамгийн олон хүн үзсэн дуугаар Солонгосын дуучин PSY-гийн "Ганнам стайль" бичигдсэн талаар тус сайтын захиргаанаас өчигдөр мэдээлжээ. Өмнө дуучин Жастин Биберийн "Baby" дуу энэ цолыг хүртээд байсан бөгөөд 803 сая хүн үзжээ. Харин хачин, этгээд "Ганнам стайль" дууг 809 сая хүн үзэж Жастин Биберийн рекордыг эвдсэн байна. Энэ нь зөвхөн албан ёсны клипийг үзсэн тоо бөгөөд янз бүрийн хувилбар, реклам гээд "Ганнам стайль"-тай холбоотой бичлэгүүдийг 2,2 тэрбум хүн үзжээ.
34 настай солонгос дуучны ийм өндөр амжилтанд хүрсэн нь стресстэй нийгэмд гэгээлэг, хөгжилтэй уур амьсгал авчирсантай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Дуунаас илүү Бритни Спирс, Н.Фуртадо зэрэг алдартнуудын сурахыг хүссэн бүжиг нь олон нийтийг татсан гэжээ. PSY саяхан "American music awards"-д урилгаар оролцсон юм.

Б.Баяр
Сэтгэгдэл (4)