Үйл явдал
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ЦАХИМААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2021-02-04 09:58

         Монгол-Японы төвийн бизнесийн сургалтууд цахимаар хэлбэрт шилжээд байгаа билээ. Өнгөрсөн  1-р сарын 25-30-ны өдрүүдэд Бизнесийн үндсэн сургалтын “Санхүүгийн удирдлага” сэдэвт сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Сургалтыг Говь Хангай Мебель ХХК-ийн санхүү хариуцсан гүйцэтгэл захирал Ц.Баянмөнх удирдан явуулсан юм.

    Бизнесийн алхам тутамд санхүүгийн шийдвэр гаргах шаардлагатай болдог. Тухайн шийдвэрийг оновчтой гаргах эсэхээс компанийн амжилт шалтгаалдаг билээ. Баянмөнх багш уг сургалтаар санхүүгийн богино болон урт хугацааны шийдвэр гаргалт, төслийн үнэлгээ хийх аргачлалын  талаар маш сонирхолтой байдлаар заалаа.

    Суралцагчид багийн ажлын үеэр дээрх сэдвүүдээр эксел програм дээр тооцоолол хийн илтгэл тавьж сурсан мэдсэнээ хуваалцсанаараа онцлогтой байлаа. Сургалтын дараах санал асуулгаар “Багш амьдралд тулгардаг асуудлууд дээр тулгуурлан хичээл заасан нь их таалагдлаа”, “Санхүүгийн ойлголтуудыг энгийнээр ойлгоход хялбар тайлбарлалаа” зэрэг сэтгэгдлүүд ирээд байна.

   Бизнесийн үндсэн сургалтын удирдлагын ангийн бүртгэл явагдаж байгаа ба доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 

    https://www.japan-center.mn/a/23121