Наймдугаар сарын 25-нд анхны хуралдаанаа хийсэн АН, "Шударга ёс" эвсэл, ИЗНН-ын Шинэчлэлийн Засгийн газар ирэх долоо хоногт 100 өдрийнхөө тайланг тавина. Үүний эхлэл болгож маргааш 12 цагт Төрийн түүхийн музейд "Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт" гэрэл зургийн үзэсгэлэн нээх юм.
АН-ын дарга Н.Алтанхуягийн Засгийн газар яамдын тоо, бүтцийг өөрчилж, шинэ дарга нар томилсон. Мөн Хүүхдийн 20 000 төгрөг олгодог болж, нүүрсний үнийг хямдруулсан гэх мэт ажил хийсэн. Харин энэ 100 хоногт хийсэн ажил нь хэр үр дүнтэй байсан бэ гэдгийг ирэх долоо хонгт дүгнэх боломж иргэдэд олдож байна.

Б.Баяр
Сэтгэгдэл (4)