ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр авто замын ослыг бууруулахын тулд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид оногдуулах торгуулийн хэмжээг эрс нэмэх болсныг мэдэгдлээ. "Жолооч нарын хурд хэтрүүлэх, улаан гэрлээр зорчих, явган хүний гарцаар болгоомжгүй давхих зэрэг болгоомжгүй үйлдлээс осол гарч, олон хүний амь үрэгдэж байна. Тиймээс улаан гэрлээр зорчсон жолоочийг 500 мянган рубль /16 мянган доллар, 22 сая 320 мянган төгрөг/-өөр торгох болно" гэлээ. Одоогоор замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг 1000 рубль /32 доллар/-ээр торгож байгаа аж. Ялангуяа Москва, Санкт Петербург зэрэг хүн ам ихтэй хотуудад энэ дүрмийг сайтар мөрдүүлэх гэнэ. Зөвхөн 2011 онд гэхэд Москва хотод авто машины ослоос болж 28 мянган хүн нас барсан байна. Өнгөрсөн есдүгээр сард Москва хотын нэгэн автобусны буудал дээр зогсож байсан долоон хүнийг согтуу жолоос дайрч, амь насыг нь хөнөөсөн нь тус улсын хууль тогтоогчдыг сэрээжээ.
ОХУ-ын ДУМ архидан согтуурахтай тэмцэх хуулийг чангатгахаар хэлэлцэж байгаа бөгөөд үүнд согтуу жолооч нарыг "номхотгох" асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа аж. Согтуугаар машин барьсан бол гурав ба түүнээс дээш жил машин жолоодох эрхийг нь хасдаг байхаар ярилцаж байгаа юм. Мөн согтуу жолооч осол гаргасан бол хор хохирлоос нь хамаараад насаар нь хорих хүртэлх арга хэмжээ авч, чангатгах юм байна. Оросын Авто машин эзэмшигчдийн холбооны тэргүүн Сергей Канаяев "Торгууль их эсвэл бага гэдэгт асуудал байгаа юм биш. Хамгийн гол нь замын хөдөлгөөний энгийн дүрмийг жолооч нар мөрдөхгүй байгаад гол бэрхшээл байна" гэжээ.

Б.Баяр
Сэтгэгдэл (1)