МЭДЭЭЛЭЛ
ЖАЙКА БОЛОН РАКҮТЭН ХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
2021-03-01 17:31

2021 оны 2 сарын 25-ны өдөр ЖАЙКА болон Ракүтэн ХК нь хөгжиж буй орнуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор иж бүрэн хамтын ажиллагааны гэрээг  цахим хэвлэлийн хурлаар дамжуулан байгууллаа.

ЖАЙКА нь хүний хөгжил болон аюулгүй байдлыг эрхэмлэн, дэлхийн улс орон бүрт хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаа явуулж байна. Ракүтэн нь “Дэлхийн инноваци компани” гэх алсын харааны хүрээнд инновацаар дамжуулан хүн болон нийгмийг чадавхжуулж, улмаар тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэйгээр хувь нэмрээ оруулах чиглэлээр ажиллаж байна.

Уг гэрээгээр Жайка болон Ракүтэн нь хоёр талын туршлага, хүний нөөц, мэдээллийн технологид тулгуурласан технологийг ашиглан инноваци, амьдралын тогтвортой хэв маяг, түншлэл зэрэг асуудлаар доорх агуулгын хүрээнд хамтран ажиллана.  



1. Мэдээллийн технологи ашиглан хөгжиж буй орнуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахуйц инновацийг дэмжих
Innovation

Жишээ: ЖАЙКА-ийн дэмжин ажиллаж буй хөгжиж буй орнуудын старт ап компаниудад Ракүтэн нь мэдээллийн технологи болон бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх
2. Тогтвортой хэрэглээ, амьдралын хэв маягийг сурталчлах замаар тогтвортой хөгжлийн зорилтын талаарх ойлголтыг түгээх
Sustainable Life Style

Жишээ: Ракүтэн ХК-ийн цахим худалдааны суваг болох Ракүтэн ичиба-д ЖАЙКА-ийн дэмжин ажиллаж буй хөгжиж буй орнуудын бараа бүтээгдэхүүнийг мэдээллэх, байрлуулах
3. Олон төрлийн түнштэй хамтран ажиллах, түншлэлийг идэвхжүүлэх замаар шинээр олон улсад гарах чадварыг хөгжүүлэхPartnership
Жишээ: ЖАЙКА-ийн тэтгэлгээр суралцаж буй гадаад оюутнууд Ракүтэнд дадлага хийх, ЖАЙКА-ийн гадаад дахь сайн дурын ажилтнууд болон дотоодын компаниуд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх

4. Дээрхээс гадна ЖАЙКА болон Ракүтэн нар харилцан тохиролцсон агуулгууд

болон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд хамтран ажиллах болно.

 

Эх сурвалж: https://www.jica.go.jp/press/2020/20210225_21.html?fbclid=IwAR3G8c-UC3CzVxiP2OivUj5sfa7fKqob2rZt3tczD9Ki_82ypV_1ZnvuvXo