Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй ч МАН ялагдал хүлээсэн нь тодорхой болов. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлд "Манай намын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа ард иргэдэд тийм ч сайн хүрэхгүй байгаа юм байна. Түүнчлэн бид орон нутгийн сонгуульд ялалт байгуулах хэмжээний мөрийн хөтөлбөр дэвшүүлэн, тэр хэмжээний итгэл, зүтгэл гаргаж ажиллаагүй гэж харж байна. Гэхдээ энэ алдаагаа бусдаас хайгаад яах вэ. Өөрсдөөсөө эхэлж хайх хэрэгтэй" гэж ярьжээ.
Сэтгэгдэл (5)