Бангладешийн
нийслэл Дака хотын ойролцоох хувцасны үйлдвэрт гал гарснаар асар их
хохирол учирсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гал түймрийн үеэр
117 хүн амиа алдаад байна гэсэн мэдээллийг Бангладешээс ирүүлжээ.
Үйлдвэрийн ажилчид шатахгүйн тулд олон давхар барилгаас ч үсэрч байна
хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.
Бангладешийн нийслэл Дака хотын ойролцоох хувцасны үйлдвэрт гал гарснаар асар их хохирол учирсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гал түймрийн үеэр 117 хүн амиа алдаад байна гэсэн мэдээллийг Бангладешээс ирүүлжээ. Үйлдвэрийн ажилчид шатахгүйн тулд олон давхар барилгаас ч үсэрч байна хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.
“Ашулиа” хувцасны үйлдвэрийн ажилчид олон тоогоор амиа алдаад зогсохгүй 200 гаруй хүн ихээр түлэгдсэн байна.
Өнгөрсөн бямба гаригт энэхүү есөн давхар үйлдвэрт гал гарахад 2000 гаруй хүн дотор нь байсан байна. Гэхдээ чухам хэдэн хүн аврагдсан бэ гэдэг тодорхойгүй байна хэмээн эх сурвалж бичжээ.
Гал хурдан авалцсан бөгөөд унтраахад маш хэцүү байгааг үйлдвэрт их хэмжээний даавуу, хөвөн байгаатай холбон тайлбарлаж байна. Гал унтраах ажилчид нэг давхрын галыг бүрэн унтраасан боловч дээд давхрууд руу гарч чадахгүй байгаа учраас амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн мэдээлж байна.
Хамаатан садан, хань ижлээ хайсан олон хүмүүс галын үеэр үйлдвэрийн гадаа цугларсан байна.
Бангладешийн бэлэн хувцасны үйлдвэрлэл нийт экспортын 80 хувийг эзэлдэг буюу 24 тэр бум долларын үнэд хүрдэг байна. Тус улсад 4500 гаруй хувцасны үйлдвэр байдаг байна. Бангладешийн “Сангбад Сангста” мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус улсад жилд 6000 гаруй хүн галд шатаж амиа алддаг гэжээ.

Д.Идэр