МЭДЭЭЛЭЛ
МУИС-ИЙН ОЮУТНУУД МАНАЙ ТӨВД ДАДЛАГА ХИЙЛЭЭ
2021-09-15 11:00

Монгол-Японы төвд 8 сарын 11-ээс 9 сарын 14-ний өдрүүдэд МУИС-ийн 4-р дамжааны оюутнууд М.Саранчимэг, Э.Доржпүрэв, О.Хулан, О.Мөнхжин нар дадлага хийлээ. Дадлагын сүүлийн өдөр ЖАЙКА-аас Монгол-Японы төвийн зөвлөхөөр томилогдон ажиллаж буй Ониши Ёшифүми хэцүү цаг үед ирж дадлага хийсэнд талархаж бяцхан бэлэг гардуулсан юм.

4 долоо хоногийн турш бидэнтэй хамт нэг баг болон ажилласан оюутан залуустаа баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ төвөөс сурч мэдсэн туршлагаа цаашдынхаа ажил хөдөлмөрт хэрэгжүүлэхийг хүсье.