МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч түүнийг цэргийн алба хаагаагүй гэсэн шалтгаанаар нэр дэвшигчээс хассан. Нэг хэсэг түүнийг УИХ-ын гишүүн болох нь гэсэн яриа хүчтэй гарсан ч тэрбээр Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдон энэ яриа намжсан билээ. Тэгвэл МАХН-ын зүгээс саяхан Э.Батшугар нь цэргийн алба хаасан, сонгуульд нэр дэвших эрхтэй гэсэн албан бичгийг СЕХ-нд хүргүүлсэн байна. Харин СЕХ үүнийг нь хэлэлцээд хуучин хэвээр нь үлдээжээ. Ийнхүү Э.Батшугар Монгол банкны дэд ерөнхийлөгчийн суудалд очсон ч УИХ-ын гишүүн болох санаархлаа орхиогүй бололтой. Ямартаа ч СЕХ-ноос "Шударга ёс" эвслийн жагсаалтаар орж ирж байгаа Ц.Оюунбаатарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн тул Э.Батшугарын парламентад орох гэсэн оролдлого дахин бүтэлгүйтжээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (4)