Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж буй, шинээр томилогдсон шүүгч нарт зориулсан 80 цагийн анхан шатны тусгай сургалт 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн сургалтын танхимд эхэллээ. Энэ удаагийн сургалтанд 2012 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон 27 шүүгч хамрагдаж байна.
Уг сургалт нь ажлын 10 өдөрт явагдах бөгөөд эхний доло хоногт Нийслэлийн шүүхийн сургалтын танхимд, дараагийн долоо хоногт ХЗҮХ-ийн сургалтын танхимд тус тус явагдаж ирэх сарын 07-ны өдөр дуусах юм.
Уг сургалт нь ажлын 10 өдөрт явагдах бөгөөд эхний доло хоногт Нийслэлийн шүүхийн сургалтын танхимд, дараагийн долоо хоногт ХЗҮХ-ийн сургалтын танхимд тус тус явагдаж ирэх сарын 07-ны өдөр дуусах юм.