Тусгаар тогтнолын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрт нилээн хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар: Түүхийг өөрчилсөн алдаагаа бид дахин давтлаа
Ер нь түүхийг шинэчилж
өөрчилнө гэж байхгүй. Түүх байгаагаараа л байх ёстой. Түүхийг засварлаж
болохгүй. Бид түүхийг засварлаж өөрчлөх гэсэн оролдлогыг өнгөрсөн зуунд хийж
ирсэн. Алдаа байсныг нотолсон. Тэр алдааг өнөөдөр дахин давтах шаардлаггүй юм. Нэн
ялангуяа Тусгаар тогтнолын түүхийг, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч эх орончдын
түүхийг өөрчилж болохгүй. Үе үеийн эх орончид, ард түмний төлөө тэмцэж зүтгэж
ирсэн хүмүүсийн алдар гавъяаг үгүйсгэж болохгүй. Ингэж байж агуу их түүхтэй,
агуу их ирээдүйтэй ард түмний өнгөрсөн одоо ирээдүйн алтан хэлхээ мөнхөд
тасралтгүй оршино.
МАН-ын бага хурлын гишүүн Ж.Мөнхбат: Тусгаар тогтнол бол тоглоом биш.
Энэ өдрийг түүхэнд нээлттэй болгосны ачаар Монгол улсад ардчилсан үндсэн хууль, ардчилсан нийгэм бүрэлдэн тогтох үндэс суурийг тавьсан юм. Энэ өдөр бол Монголын ард түмний, өвөг дээдсийн минь амь насаараа хөлс цусаараа тусгаар тогтнолын үнэ цэнийг босгож ирсэн өдөр. Өнөөдөр хамгийн харамсалтай нь улс төрийн хүчнүүд ялангуяа эрх барьж байгаа хүчнүүд энэ өдрийг үгүйсгэлээ.
Бид өмнө нь бүх нийтээрээ амардаг байсан. Хүн бүхэн бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улсын иргэн гэдгээрээ бахархдаг байсан. Янз бүрийн зүйлээр оролдож болно. Улстөржиж болно. Намууд хоорондоо талцаж болно. Гэхдээ Тусгаар тогтнол бол тоглоом биш. Тусгаар тогтнол гэгч зүйл байхгүй бол юун Ардчилсан нам, Ардын нам, улс төр, засгийн газар, сонгууль, эрх барих вэ?. Тэгэхээр буруу зүйлээрээ л тоглоод байна уу даа. Буцахдаа шороо тээвчихвий дээ гэсэн бодол залуу хүнийн хувьд бодогдож байна. Өнгөрсөн үе рүү гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна. Энэ үгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
Бас би уран
бүтээлч хүн. Харахад зүгээр нэг хөшөөтэй үзэлцэх юм. Нэг баярын өдрийг байхгүй
болгох гэж зүтгэх юм. Бусад зүйлийг хийж болно. Өнөөдөр та бүхэн facebook, twitter-ээр ороод
үзээрэй. Монголын залуусын бичиж байгаа арван мессежний бараг 7-8 хүн нь бие
биедээ тусгаар тогтнолын баярын мэндийг хүргэж байна. Д.Пүрэвдорж гуайн “Тусгаар
тогтнол чамайг тунхаглан зарлав” шүлгийг бие биерүүгээ явуулж байна. Юмыг
дараад хаагаад байх тусам улам хүчтэй болдог. Монголын ард түмэн нэг өдөр төв
талбай дээрээ цуглаад цэцгээ өргөөд, концертоо үзээд, бөхийн барилдаанаа үзээд,
гэртээ будаатай цайгаа уугаад халуун ам бүлээрээ амрахад буруу зүйл юу байх вэ?
Тийм биз дээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (11)