МЭДЭЭЛЭЛ
МУИС-ИЙН ОЮУТНУУД МАНАЙ ТӨВД ДАДЛАГА ХИЙЛЭЭ
2021-10-21 09:54

Монгол-Японы төвд 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд МУИС-ийн 4-р дамжаанд суралцагч Б.Солонго, Б.Сэргэлэн, Н.Бадамцэрэн, М.Мөнххүслэн нар дадлага хийлээ. Дадлагын сүүлийн өдөр ЖАЙКА-аас Монгол-Японы төвийн зөвлөхөөр томилогдон ажиллаж буй Ониши Ёшифүми хэцүү цаг үед ирж дадлага хийсэнд талархаж бяцхан бэлэг гардуулсан юм.

1 сарын турш бидэнтэй хамт нэг баг болон ажилласан оюутан залуустаа баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ төвөөс сурч мэдсэн туршлагаа цаашдынхаа ажил хөдөлмөрт хэрэгжүүлэхийг хүсье.