Үйл явдал
МОНГОЛ-ЯПОН ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ЦАХИМ БОЛОН ТАНХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДСААР БАЙНА
2021-11-23 14:37

Компанийн менежментийг сайжруулах зорилготой бизнесийн үндсэн сургалт энэ оны 9-р сараас эхлэн зохион байгуулагдаж байгаа билээ. Уг сургалтын сэдэв бүрийг арвин туршлагатай япон, монгол багш нар онол, дадлага хослуулан заадаг бөгөөд 11-р сарын 8-19-ний өдрүүдэд “Маркетинг” бүлэг сэдэв хичээл амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Сургалтыг Япон талаас “Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай Үэхигаши Кожи багш удирдан явуулсан бол Монгол талаас МУИС Бизнесийн сургуулийн профессор Б.Даваасүрэн нар удирдан явууллаа.

Энэ удаагийн үндсэн сургалт нь танхим, цахим хослон явагдаж байгаагаараа онцлог тул Монгол-Японы төвийн зүгээс суралцагчиддаа нэгэн ижил түвшинд сургалтаа хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.