Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, Говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс Хараа, Ерөө, Туул голын сав газраар 16-21 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 12-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 12-14 градус хүйтэн байна.
tsag-agaar.mn