ШӨХТгазраас хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд: Петровис компанийг зохиомол хомсдол үүсгэсэн гэж өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1, 27.1.2-т зааснаар 4.9 тэрбум төгрөгөөр торгожээ. ШӨХТ газрын дарга О.Магнай хэлэхдээ “Улсын хэмжээнд нөөц хангалттай байсан байна. Зах зээл дээр давамгай байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгэж зохиомол хомсдол үүсгэвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг. Төрийн бодлогын хүрээнд ажиллана гэвэл энэ торгуулийг төлөөд цаашид үнэ тарифтай холбоотой асуудлаа төрийн байгууллагтай байнга зөвшилцөж ярьж асуудалд хуулийн хүрээнд хандах ёстой”. Тиймээс тус компанид торгууль ноогдуулсан гэсэн юм.
Мөн DDish кабелийн телевизийн хэрэглэгчид мөнгөө төлөөгүй тохиолдолд зөвхөн үндэсний телевиз гэсэн нэг сувгийг үнэгүй үздэг байсныг болиулж 10 суваг болгож өргөтгөлөө. 2 сарын 1-нээс эхлээд тухайн хэрэглэгч мөнгөө өгөөгүй байсан ч Монголын 10 сувгийг үнэгүй үзэх юм байна. Энэ нь тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг аж. Өмнө нь техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан байсан учир энэ үүргээ биелүүлж ирээгүй юм байна. Харин 2013 оны 2 сарын 1-нээс эхлэн өргөн нэвтрүүлгийн 10 сувгийг үнэ төлбөргүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт ямар нэгэн саадгүйгээр дамжуулахаар боллоо.
ШӨХТ газрын дараагийн шийдвэрлэсэн асуудал бол сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой. Өмнө нь “Номин”, “Миний дэлгүүр” нь үйлдвэрлэгч, импортлогчдоос бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс 1 хувийг авдаг байжээ. Тэгээд тэр үнэн дээр жижиглэнгийн үнэ зохионо гээд дахин үнэ нэмдэг байсан байна. Энэ нь хэрэглэгчдэд очих барааны үнийг нэмэгдүүлэхээс гадна өрсөлдөөнд хязгаарлалт үүсгэж байгаа учраас 12 сарын 1-нээс үүнийг болиулахаар болжээ. Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн үнэн дээр үнэ нэмж зарахгүй.
Мөн “Нарантуул”, “Хар хорин ” зах руу ороход 50 төгрөг авдаг асуудлыг болиулсан байна. Дэлгүүр лүү ороход мөнгө өгдөг зүйл энэ дэлхий дээр байхгүй. Их дэлгүүр рүү ороход 100 төгрөг тасалж болохгүй. Музейд ороход мөнгө өгдөг. Янз бүрийн концерт үзэхэд мөнгө өгдөг. Дэлгүүр лүү ороход мөнгө өгч болохгүй. Тиймээс “Нарантуул”, “Хар хорин” зах руу ороход мөнгө авдаг ажлыг зогсоох нь зүйтэй гэж О.Магнай хэлсэн юм. 12 сарын 1-ээс эхлээд тус захууд руу иргэд орохдоо 50 төгрөг өгөхгүй болгожээ.
Мөн ам.долларын албан ханш 1400 төгрөг байхад задгай долларыг 1200 төгрөгөөр авч байдаг асуудлыг шийдвэрлэсэн байна. 12 сарын 1-ээс эхлээд долларийг нэг ханштай болгож байгаа аж. ШӨХТГ-аас өрсөлдөөний тухай хэд хэдэн хууль боловсруулж байгаа юм байна. Үүнээс гадна Чингис хаан болон Соёмбо гэсэн нэрний патентийг төр өөрийн мэдэлд авч байгаа учраас хэсэг хугацааны дараанаас эхлээд архи, тамхи болон үйлчилгээний байгууллагын аль нь ч энэ нэрийг хэрэглэхгүй болж байгаа юм байна.

Т.Хулан
Сэтгэгдэл (60)