Холливүүдийн алдарт жүжигчин Стивен Сигал буриадад олимпийн бамбар дамжуулах болсон талаар Оросын хэвлэл мэдээллээ.

Стивен Сигал “Сочи 2014” олимпийн бамбарыг Буриадын нутагт тэр тусмаа Иволгински дүүрэгт л дамжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
2014 оны өвлийн олимп ОХУ-ын Сочи хотод болох юм. Олимпийг бамбар 2013 оны 11 дүгээр сарын 22-нд Улаан-Үүд хотоор аялах юм байна. Бамбарыг нийслэл хот төдийгүй Оросын буддын шашны төв гэгдэх Иволгински дүүргээр аялуулах аж.
“Бамбар дамжуулах хүн тухайн улсын иргэн байна гэсэн заалт байхгүй тул Стивен Сигал буриадад олимпийн бамбарыг дамжуулна” хэмээн Олимпийн зохион байгуулах хороо өчигдөр мэдээлсэн байна.
Одоо жүжинчин Стивен Сигал “Чингис хаан” түүхэн киноны гол дүрд тоглож байгаа хэмээн сайт бичжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсонд олон хүн дургүйцэж байсан юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)