Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан маргааш /2012 оны 11 сарын 29/ болно. Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн өмчөөс ирэх онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, Нийслэлийн Аудитын газрын тайлан, 2012-2013 онд дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын тухай болон, Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэн батлах юм. НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны хуралдааны танхимд 09:00 цагаас эхлэнэ.