Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хороо, Булагчины хоёрдугаар гудамжанд гал гарч, гурван настай охин харамсалтайгаар амиа алджээ. Өдрийн 15.10 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлсэн галын дуудлагын дагуу гал сөнөөгчид шуурхай очсон ч таван ханатай гэр хэдийнэ шатчихсан байж. Иргэдийн ярьснаар охины ээж Ц өрх толгойлсон эмэгтэй бөгөөд охинтойгоо амиа алдсан байж магадгүй гэнэ. Охины уйлж, орилох дуу сонсогдож байсан учир ойролцоо явсан зарим хүн туслахыг оролдсон ч салхины нөлөөгөөр гал хүчтэй авалцжээ. Шинжээчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл (2)