Реппер
Н.Цэцэнбилэг буюу Цэцээгийн “Нийслэл хүү” тоглолт өнөөдөр “АСА” циркт болно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Хас
медиа агентлаг”, "Fashion Channel" ажиллаж байгаа бөгөөд хоёр цаг
үргэлжлэх энэ тоглолтонд “Vanquish”, “Opozit”, “Бэрд”, “Punk&Rap”
хамтлаг, DJ Chin, дуучин BХ оролцох ажээ. Тоглолтдоо тэрбээр олон шинэ
дуугаар бэлэг барихын зэрэгцээ “Миний пүүз”, “Байрны ах”, “Бөртэ Үжин”
зэрэг хит дуунуудаа дуулах юм байна.
Улаанбаатар хотынхоо залууст зориулсан монгол хип хоп үдэш буюу “Нийслэл хүү” тоглолтын тасалбар 15.000, 25.000 гэсэн хоёр төрлийн үнэтэй ажээ. Харин энэ тоглолтынхоо дараа тэрээр “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Сонирхуулахад, түүний тоглолтын тодорхой хувь буяны үйлсэд зарцуулагдах юм.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)