Эмч мэргэжилтэй хүн улс төрч хийх, жүжигчин хүн сэтгүүлч хийх гэх мэт суралцаж төгссөн мэргэжлээсээ тэс өөр ажил эрхэлдэг хүмүүс манай нийгэмд олон байдаг. Тэгвэл эзэмшсэн мэргэжлээрээ биш ч сонгосон ажилдаа амжилт гаргаад явж байгаа олны танил хүмүүсийг цуврал болгон танилцуулж байна. “Цуврал-3”
О.Магнай: эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй
О.Магнай 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг, мөн 2004 онд Хууль Зүйн Сургуулийг төгссөн эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 2002-2005 Санхүү,Эдийн Засгийн яаманд гурван жил мэргэжилтэнээр ажиллаж байв. 2005-2007 Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагч болсноор тэрбээр олонд танигдаж эхэлсэн юм. 2007 онд жил орчим хугацаанд ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан бол 2008 онд Иргэний Хөдөлгөөн Намын дэд дарга болсон. Харин өдгөө ШӨХТГ-ын даргын алба хашиж байна.
Б.Халиун:Гаалийн татварын чиглэлээр төгссөн
Б.Халиун Олон улс бизнесийн дээд сургуулийн Гаалийн татварын ангийг төгссөн. Тэрбээр Укатай дуулаачийн курс хамт суралцан төгсөөд Дашка, Ангирмаа нарын нөмөр нөөлөгт орж, урлагийн амьдралд хөл тавьж байсан. Мөн л өөрийн сонгосон мэргэжлээрээ бус сонирхлоорой явсан бүсгүй. Мөн тэрбээр Хятадад сургуульд сурч байсан хятад хэлтэй. Киви" хамтлагт өөрийн гэсэн байр сууриа эзлэж, бас гоо үзэсгэлэн, хөөрхөн царайгаараа олны анхаарлыг татаж байсан дуучин Б.Халиунаа дуучин Анхаатай хайр сэтгэлийн холбоотой болсон учраас хамтлагтайгаа байгуулсан гэрээгээ цуцлаж, өөрийнхөө байр суурийг тавьж өгсөн. "Киви" хамтлагаас өрх тусгаарлаж хувийн амьдрал болоод уран бүтээлийн олз омог дүүрэн яваа Б.Халиун нөхөр О.Анхаатайгаа хамтарч олон сайхан дуэт дуу дуулсан.
Г.Баярсайхан: Хүний их эмч, экологич мэргэжилтэй
1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 оны Анагаах ухааны их сургууль Хүний их эмч мэргэжлээр төгссөн. АУИС-д сурч байхдаа тэрээр Монголын Ардчилсан холбооны салбарыг байгуулж байсан ажээ. Байгаль орчин, экологийн судалгаа хийж, Ph.D докторын зэрэг хамгаалжээ. Г.Баярсайханы Докторын ажлын удирдагч нь Монгол улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат гуай байжээ. Их эмч, экологич мэргэжилтэй. Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан нь 2008 оны сонгуульд АН-аас дэвшин ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө “Монголын улс төрд мод тарина” гэсэн уриатай оролцсон бөгөөд түүний дэвшүүлэн тавьдаг гол сэдэв нь хүрээлэн байгаа орчны эрүүл байдал, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах. Энэхүү дэвшүүлж буй санаанууд нь өөрийнх нь мэргэжилтэй салшгүй холбоотой байгаа биз.
Дуучин Ч.Цэлмүүн: Биотехнологич, хүнс судлаач
“Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн. 2009 онд Цагаан сар дөнгөж өнгөрөнгүүт “Universe best songs” тэмцээнд тэрээр бүртгүүлж байжээ. Улмаар уг тэмцээнийхээ Гранприг авснаар олонд танигдсан дуучин болж эхэлсэн. Ч.Цэлмүүн 2008 онд Монголын оюутан миссээр шалгарч байсан.
Дуучин Б.Хонгор: Эрхзүйч мэргэжилтэй
23 дугаар сургуулийн хятад хэлний ангийг төгсөн. 2004 онд “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд 2006 онд магистр хамгаалж байжээ. Уран бүтээлийнхээ гарааг 2004 оноос эхэлсэн. Ийнхүү хэдийнэ 10-аад жил болжээ. Поп стилиэр дуулдаг. Түүний аавыг ч , дуучин Хонгорыг ч танихгүй хүн гэж байхгүй биз ээ.

Д.Ундрах 24tsag.mn
.
.
Сэтгэгдэл (1)