Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчидээс гаргасан шийдвэрийн дагуу Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий 140 гаруй хэсгийн хороонд өнөөдөр 07.00 цагаас нэгэн зэрэг сонгогчдын саналыг авах ажиллагаа эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гариг буюу арваннэгдүгээр сарын 21-нд зарлагдсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд нийслэлчүүд тэр дундаа залуучууд идэвхигүй оролцсон нь ийнхүү санал хураалтыг дахихаас аргагүйд хүргээд байгаа. Тодруулж хэлбэл, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээн дэх 149 хэсгийн хороонд саналаа өгсөн сонгогчдын ирц 50+1 хувьд хүрээгүй нь дахин сонгуулийн тов зарлахаас аргагүйд хүргэсэн юм. Тойргийн болоод хэсгийн хороодын дарга нарын тайлбарлаж буйгаар найман сонгогчийн санал дутсан хэсэг ч бий. Нэг өрхөд дор хаяж сонгуулийн насны хоёр сонгогч байлаа гэж бодоход ердөө дөрвөн өрхийн гишүүний л санал дутсан гэсэн үг л дээ. Тиймээс энэ удаагийн дахин сонгуульд өрх гэрээрээ, найз нөхдөөрөө, хамаатан саднаараа, албан байгууллагаараа идэвхитэй оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна.