Ингээд вэбсайтаар залилан хийсэн ТББ болон facebook хуудсаар алга
боллоо хэмээн зарлагдаад буй хүүхдүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэлийн
мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Төгсбаяртай
ярилцлаа.

-“Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагыг залилангийн хэргээр шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сүүлийн үед олон Төрийн бус байгууллагууд гарч байна. Гэвч заримынх нь яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус байдаг. Тиймээс иргэдийн төөрөгдүүлэх байдал ажиглагдаж байна. Үүний тод жишээ бол, УМБГ-ын Эдийн засагтай тэмцэх хэлтсийн шалгаж байгаа “Дэлхийг тойрон аялагчдын клуб” ТББ байна. Тус байгууллага нь АНУ-ын “Даймонд холидай” компанитай холбоотой гэх мэдээллийг зар тарааж, мөн вэбсайтад байрлуулан, иргэдийг гадаадад урт удаан хугацаагаар суралцуулна амьдруулна хэмээн сүлжээ үүсгэж, залилсан хэрэг гарсан.
-Нийт хичнээн төгрөг залилаад байгаа вэ?
-Нэг иргэнээс 250-380 орчим долларыг залилсан байна. Одоогоор мөрдөн байцаах газар 380 гаруй иргэний өргөдлийг хүлээн авч шалгаж байна.
-Тэгэхээр энэ байгууллагад залилуулсан иргэд УМБГ-т хандаж болох уу?
-Хэрвээ “Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагатай холбоотой мөнгө төгрөгөө залилуулсан иргэд байвал Мөрдөн байцаах газрын 307 тоот өрөөнд ирж уулзах буюу 9836 3696 утсаар холбогдон мэдээлэл авч, өргөдөл гомдлоо гаргаж болно.
-Энэ байгууллагыг цаашид яах вэ?
-Одоогоор үйл ажиллагааг нь хаагаад байна.
-Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн шийднэ биз дээ?
-Тийм. Эрүүгийн хуулийн 148-т зааснаар залилангийн хэргээр эрүү үүсгэж, хуулийн дагуу шийтгэнэ.
-Ер нь вэбсайтаар залилангийн хэрэг хэр их үйлдэгддэг вэ?
-Нэг их гардаггүй. Харин тухайн байгууллагатай холбоотой блогийг ашиглаж үйлдэх хэрэг гардаг.
-Цахим хуудсаар захиалга авч худалдан авалт хийх тохиолдол их байдаг. Эдгээрийг шалгаж үзсэн үү?
-Цахим хуудсаар үйл ажиллагаа явуулж байгаа бүх зүйлийг цагдаагийн байгууллага шалгахгүй. Харин гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгана. Мөн иргэд гомдол, өргөдөл гаргавал өргөдлийн дагуу шалгаж болно.

-Садар самуун сурталчилж байгаа сайт байгаа юу?
-Монголд бол садар самуун сурталчилаад байгаа сайт байхгүй. Харин www.zaazuur.com-г хаалгасан байгаа.
-Сүүлийн үед “facebook” хуудсаар хүүхдүүд алга болж байна гэх мэдээлэл маш их цацагдаад байгаа. Үүнийг шалгаж үзсэн үү. Үнэхээр алга болоод байна уу?
-Цагдаагийн байгууллага ер нь бол ганц “facebook” хуудсаар явж байгаа мэдээллийг шалгахгүй. Мэдээллийн хэрэгслээр явж байгаа гэмт хэргийн шинжтэй бүх мэдээллийг шалгаж үздэг. Цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон гэх мэдээлэл бүртгэгдээгүй. Хүүхдүүд өөрсдөө алга боллоо гэж цацаад байна.
-Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө худал мэдээлэл цацаад байгаа юм байна. Эдгээр хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Нийгэмд айдас төрүүлж байна гэсэн үг биз дээ?
-Тийм. Нийгэмд буруу үйл ажиллагаа явуулж, айдас төрүүлж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас ямар зорилгоор ингэснийг тогтоож, хариуцлагын арга хэмжээ авна. Мөн эцэг эхийн хараа хяналтгүй байдал яригдаж, эцэг эхэд нь ч арга хэмжээ авах байх.
-Ер нь “facebook” хуудсыг хараад байхад заримдаа хүний нэр төрд хэтэрхий халдаад байх шиг санагддаг. Хэрвээ нэр төрлд халдвал цагдаад гомдол гаргаж, шалгуулж болно биз дээ?
-Гомдол гаргавал бид шалгана. Өнгөрсөн жил яг үүнтэй холбоотой гомдол Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирээд шалгаж байсан. Хүний зургийг ашиглаад шинэ хаяг нээсэн байсан. Тэгээд тухайн иргэн, мөн эцэг эхээс нь гомдол ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж, хаанаас хэзээ орсон гээд бүх үйлдлийг шалгаж тогтоосон.
-Тэгээд хэрхэн шийдэж байсан бэ?
-Эцэг эхээс нь уучлал гуйгаад, захиргааны арга хэмжээ аваад дууссан.
-Ер нь facebook хуудсаар нэр төрд халдлаа гэх дуудлага хэр их ирдэг вэ?
-Бараг ирдэггүй.
Сэтгэгдэл (2)