Дээд шүүхэд эхэлсэн Н.Энхбаярт холбогдох шүүх хурал ирэх долоо хоногийн
баасан гариг болохоор хойшлогдлоо. Учир нь шүүгдэгч Н.Энхбаярын
өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх бүрэлдэхүүнд хойшлуулах хүсэлт гаргасан
бөгөөд хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулав.
Дээд шүүхэд эхэлсэн Н.Энхбаярт холбогдох шүүх хурал ирэх долоо хоногийн баасан гариг болохоор хойшлогдлоо. Учир нь шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх бүрэлдэхүүнд хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулав.
Тэрбээр шүүх бүрэлдэхүүнд “Хуралд Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнгэрэл нар ирээгүй байна. Учир нь тэд дээд шүүхийн хуралд оролцох хүсэлтээ гаргасан ч тэдэнд хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй. Мөн О.Сайнгэрэл өмгөөлөгч хятадад эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал нь тун тааруу. Яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Тиймээс хурлыг 14 хоногоор хойшлуулж өгнө үү хүсэлт гаргасан. Хурлыг зарыг хуралдаанд оролцогчдод албан ёсоор заавал мэдэгдэх хуулийн заалт байгаа. Тиймээс нэгэнт тэр хүмүүст мэдэгдээгүй учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байна гэв. Мөн шүүх бүрэлдэхүүнийг хэрхэн томилсонтой танилцмаар байна” гэв. Харин шүүх бүрлдэхүүн түүний хүсэлтийг хэлэлцэхээр завсарлав.
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцсэний эцэст хурлыг даргалагч шүүгч С.Нямжав “С.Нарангэрэл өмгөөлөгчийн хувьд дээд шүүхэд гомдол гаргасан болохоос хуралд заавал оролцоно гэсэн хүсэлт гаргаагүй. Тиймээс С.Нарангэрэл өмгөөлөгчид хурлын товыг албан ёсоор мэдэгдэх алба байхгүй. Харин О.Сайнгэрэлийн хувьд биеийн байдал муу гэсэн ч хятад руу орж гарсан баримт л алга байна. Түүнээс биш өвчний түүх баримт алга. Тиймээс хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Гэхдээ О.Сайнгэрэл хуралд заавал оролцоно гэсэн гомдол гаргасан байгаа. Тиймээс хуулийн дагуу түүний хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлууллаа. Гэхдээ 14 хоногоор биш. Долоо хоногийн хугацаатай хойшлуулж байна. Мөн Б.Оюунбилэг өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнийг хэрхэн томилсонтой танилцмаар байна гэлээ. Уг нь энэ манай дотоод асуудал. Гэхдээ танилцуулж болно” хэмээн танилцууллаа.
Ийнхүү Б.Оюунбилэг өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хурлыг ирэх долоо хоногийн баасан гариг хүртэл хойшлууллаа.
Хурлын дараа Н.Энхбаярын хүү Э.Батшугараас Н.Энхбаярын биеийн байдлыг тодруулахад “Би аавтай өчигдөр уулзсан. Биеийн байдал нь дээрдсэн юм алга" гэв.
Харин МАХН-ын дарга Г.Шийлэгдамба "Шүүхийн хариуг бид урьдчилан хэлэх боломжгүй. Хэрвээ хууль бус шийдвэр гарвал Олон Улсын шүүхэд хандана гээд байгаа. Гэхдээ үүнийг бид биш Н.Энхбаяр даргын гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нар нь шийднэ" гэлээ.

Б.Чимэг
Сэтгэгдэл (9)