Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийх байсан юм. Гэвч гишүүд ирээгүй учир ирц бүрдэхгүй чуулган эхлээгүй байна. Өнөөдрийн чуулганаар Д.Сарангэрэл, Ц.Оюунбаатар, Д.Зоригт, Г.Батхүү, Д.Арвин нар тангараг өргөх байсан билээ. Харин МАН-ын гишүүд Д.Зоригт, Г.Батхүү нарын тангараг өргөхийг эрс эсэргүүцэн, чуулганд оролцохгүй байгаа юм.
УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар товлогдсон байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар эхлэхгүй байгаа билээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийх байсан юм. Өнөөдрийн чуулганаар Д.Сарангэрэл, Ц.Оюунбаатар, Д.Зоригт, Г.Батхүү, Д.Арвин нар тангараг өргөх байсан билээ. Харин МАН-ын гишүүд Д.Зоригт, Г.Батхүү нарын тангараг өргөхийг эрс эсэргүүцэн, чуулганд оролцохгүй байгаа юм. Чуулганы танхимд Д.Арвин, Д.Сарангэрэл, Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг
бичиж ширээ, суудлыг нь оноосон байна. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд МАН болон бусад гишүүдийг чуулганд орж ирэхийг урьжээ. Одоогоор чуулганы танхимд АН-ын гишүүд байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (4)