Нэр бүхий таван нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөх ёстой байсан ч чуулганы ирц хүрэлгүй, дараагийн долоо хоног хүртэл хойшлохоор боллоо. Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргөхийг эсэргүүцэж МАН-ынхан чуулганд суухгүй байгаа. Харин "Шударга ёс эвсэл" болон ИЗНН-ын гишүүд ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа тасалж, чуулганыг гацаалаа. Хэрэв "Шударга ёс эвсэл" болон ИЗНН-ын гишүүд ирсэн бол ирц бүрдэж таван гишүүн тангараг өргөх боломжтой болох байсан юм. Өчигдөр "Шударга ёс эвслийнхэн" бүлгийн хуралтай байсан гэж чуулганд ирээгүй шалтгаанаа тайлбарласан. Тэгвэл өнөөдөр дахин ажлаа тасалсныг Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-ын гишүүн болгохгүй гэсэн МАН-ын байр сууринд хүчээ өгч байгаа хэрэг гэж тайлбарлах хүн олширч байна. Ямартаа ч өчигдөр тангаргаа өргөх байсан Д.Сарангэрэл, Д.Арвин, Г.Батхүү, Д.Зоригт, Ц.Оюунбаатар ирэх долоо хоногийг хүлээх хэрэгтэй боллоо.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)