АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд түүнд
ялагдсан БНН-ын нэр дэвшигч Митт Ромнитой уулзаж, Цагаан ордонд хувийн
зоог барьсан талаар “BBC” мэдээллээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд түүнд ялагдсан БНН-ын нэр дэвшигч Митт Ромнитой уулзаж, Цагаан ордонд хувийн зоог барьсан талаар “BBC” мэдээллээ.
Цагаан ордны мэдээлснээр хоёр улс төрч олон улс дахь АНУ-ын манлайллын талаар, үүнийг цаашид хэрхэн хадгалж үлдэх талаар ярилцсан байна.
Обама, Ромни нарыг цацагт хяруул, шарсан тахианы махтай саладаар зоог барьсан хэмээн сайт бичжээ.
Тэд хамтдаа цаг гаруйн хугацаанд өдрий хоол идэж, ярилцсан байна. Массачусеттс мужийн амбан захирагч асан Митт Ромни цаашид ерөнхийлөгчтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн аж.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карнэй “Амбан захирагч Митт Ромни ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил амжилттай байсанд талархаад, ирэх дөрвөн жил амжилттай ажиллахыг ерөөсөн” гэв.
Митт Ромни сонгуулиас хойш гурван долоо хоногийн турш олон нийтийн өмнө гаралгүй, Калифорн дахь гэртээ амарсан аж.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)