Хөгжимчин, гитарчин Өлзий-Орших буюу Өөжгий ам барьдаг дуучдыг тайзнаас зайлуулахыг хүсч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр пэйсбүүк хуудаснаа энэхүү гомдлоо бичиж үлдээжээ. Үүнд, "Сүүлийн үед энэ панаграмчингууд арай дэндлээ. Бүтэн тоглолтын турш бүх дуугаа ам барьдаг дуучны тоглолт үзлээ. Бүтэн оркестр хуруугаа хөдөлгөж, дүр эсгэж суусан сураг байна. Зарим тоглолтон дээр. Хөдөлмөрчин хүн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө билет худалдаж аваад орж ирж байхад CD тавиад зогсдог гарууд тайзнаас зайлвал таарна" гэжээ. Өөжгий бол Монголын номер нэг гитарчин гэгддэг. Тэгвэл чадварлаг хөгжимчин маань чухам хэний тоглолтыг үзээд ийн уурлаж хилэгнэсэн юм бол оо.
Сэтгэгдэл (16)