Улаанбаатар хот дахь хүүхдэд зориулсан нийгмийн халамжийн хувилбарт
үйлчилгээг сайжруулах төслийн хаалтын хурал өчигдөр боллоо.
Улаанбаатар хот дахь хүүхдэд зориулсан нийгмийн халамжийн хувилбарт үйлчилгээг сайжруулах төслийн хаалтын хурал өчигдөр боллоо.
Эмзэг бүлэг рүү чиглэсэн энэхүү төсөл 2009 оны арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор эхэлсэн аж. Уг төслийг Амичи дэй, Бамбина-Италийн ТББ болон Нийслэлийн хүүхэд, залуучуудын газар, Баянгол дүүргийн ЗДТГ, МУИС, "Оюуны гэгээ сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг ба "Каритас Чех" олон улсын төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлсэн байна.
Гурван жилийн хугацаатай энэхүү төсөл нь Улаанбаатар хотын нийгмийн эмзэг бүлэг болох эцэг эхийн хараа хяналт, халамжинд байдаггүй буюу орхигдож хаягдсан зэрэг эрсдэлтэй амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан зохистой арга замыг дэмжиж туслахад болон нийслэл дэх хүүхдүүдийн сайн сайхны төлөө чиглэсэн, сүлжээнд оруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээг хөгжүүлэн сайжруулахад хувь нэмрээ өргөх, нийгмийн үйл ажиллагаа явуулдаг төлөөлөн удирдах зөвлөлийн байгууллага болон төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой аж.