Германы эрх баригчид иргэдийг амьтантай зүй бусаар харьцах, ялангуяа
тэдэнтэй нөхцөж сексийн туршлага олж авахыг хориглох болсон талаар “BBC”
мэдээллээ.
Германы эрх баригчид иргэдийг амьтантай зүй бусаар харьцах, ялангуяа тэдэнтэй нөхцөж сексийн туршлага олж авахыг хориглох болсон талаар “BBC” мэдээллээ.
Германы парламентын Хөдөө аж ахуйн хороо “Амьтдыг зөвхөн бэртээгээд зогсохгүй ертөнцийн жамаас гадуур хэрэг буюу тэднийг ашиглан секс хийх явдал элбэгшсэн” талаар хэлэлцсэн байна.
Хэрвээ энэхүү иймэрхүү хүчирхийлэл тохиолдвол зөрчил гаргагчид асар их хэмжээний торгууль ногдуулах ёстой талаар ч ярьсан байна.
Торгуулийн хэмжээг Бундестаг буюу Доод танхимдаа ирэх сарын 14-нд хэлэлцүүлэхээр болжээ. Торгуулийн доод хэмжээг 25 мянган евро /45 сая төгрөг/ байна хэмээн тооцоолж байна.
Герман амьтдыг хайрлах ёс суртахууны асуудлыг 1969 онд хуульчилж өгсөн ч нэмж өөрчлөлт оруулаагүй аж. Энэхүү хоригийг баталбал бусармаг этгээдүүдэд хариуцлага тооцох болон амьтны эрхийг хамгаалахад амар болох юм хэмээн эрх баригчид дүгнэж байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (5)