Өнөөдөр ДОХ-ын эсрэг өдөр тохиож байна. Бүрэн эмчлэх арга нь одоо хүртэл олдоогүй байгаа энэ өвчинтэй дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь буурахгүй байгаа юм. Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд даруй 20 жил болжээ. Энэ хугацаанд ДОХ-ын халдвар тээгчид 121 болж, сүүлийн хэдэн жил халдвар авсан хүмүүсийн тоо сард 4-5-аар нэмэгдэх боллоо.
Хамгийн анх 1992 онд Камеруны хоёр иргэн монгол бие үнэлэгч бүсгүйчүүдэд ДОХ/ХДХВ халдааснаар энэ өвчний гинжин урвал эхэлсэн юм. ДОХ-ын халдварын 115 тохиолдолын 80 хувь нь эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Тэгвэл ийм өвчин туссан эрчүүдийн 87 хувь нь ижил хүйстнээ сонирхогч байдаг. Харин эмэгтэйчүүдийнх нь 50 гаруй хувь нь биеэ үнэлэгч бөгөөд архичин, гэр оронгүй, оршин суух тодорхой хаяггүй, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс зонхилж байна. Одоогоор ДОХ гэдэг “тахал” өвчнөөр 16 монгол хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Монголд ойролцоогоор дээрх тохиолдлуудын цаана 820-1200 орчим хүн ХДХВ-ийн халдвар тээж байгаа гэх судалгаа бий. Харин ДЭМБ-ын аргачлалаар илрээгүй 7000 гаруй ДОХ-ын халдварт тээгч бий гэж үзжээ. Харин эмнэлгийн хяналтад байгаа ч ДОХ-ын шинж тэмдэг нь илрээгүй халдвартай 35 хүн байна. Өвчин нь үе шатандаа орсон 65 хүн, ретро вирусын эмчилгээнд хамрагдаж буй 51 хүн байгаа гэж ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооноос мэдээлжээ. Ийм өвчний халдвар авсан гэдэг нь Монголд илэрч оношлогдсон 15 гадаадын иргэн бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсээс 7 эмэгтэй нь 8 удаа төрсөн бөгөөд тэд эрүүл саруул үр хүүхэдтэй болжээ. Эмэгтэйчүүдийг тусгай хяналтад оруулан эмчилгээ хийдэг. Манай улсад ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа иргэдийн эмчилгээг Глобал сангийн төслийн санхүүжилтээр ХӨСҮТ хариуцаж ажилладаг юм. ДОХ/ХДХВ-ын эм, тариаг дангаараа гаднаас захиалан авах боломжгүй учир хөрш зэргэлдээ Казахстан улсын тоонд нийлүүлж захиалдаг гэнэ. Нэг хүний эмчилгээнд жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг байна.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)