“Киви” хамтлаг өнөөдөр найман жилийн ойгоо "I Loft Function House"-д хийх гэж байна. Тэд таван жилийн ойгоо "UB Palace"-т нижгэр тэмдэглэж байсан бол үүнээс хойш гурван жилийн хугацаанд хоёр шинэ цомог
гаргажээ. Тоглолтын үеэр "Киви" хамтлагийн хоёр шинэ цомог болон тус хамтлагийн хит болсон хуучны дуунуудыг хүргэх юм. "Киви" тарах гэж байна гэсэн цуу яриаг тэд энэ тоглолтоороо үгүйсгэж, 10 жилийн ойгоо ч улам сонирхолтой тэмдэглэхээ мэдэгдээд байгаа юм. Тэд анх 2004 онд "Nature Sound" төвөөс гараагаа эхэлж байсан. Энэ хооронд хэд хэдэн гишүүнээ солиод авсан.
"Киви" хамтлагийн 8 жилийн ойн тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөг аж.
"Киви" хамтлагийн 8 жилийн ойн тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөг аж.
Сэтгэгдэл (1)