-
2024 оны 4 сарын 29
2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ.
-
2024 оны 4 сарын 29
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны долоо, гал түймрийн 37 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 165 иргэний эрүүл мэнд, амь нас, 11 тэрбум 665 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
-
2024 оны 4 сарын 29
МУГТ Б.Болортуяа өөрийн цахим хуудсаар дамжуулан Монгошл чөлөөт бөхийн холбоонд, ард түмэндээ хандаж дараах мэдэгдлийг гаргажээ. Түүний хувьд олимпын эрхийн төлөөх тэмцээнд эх орноо төлөөлж явна гэдэгтээ итгэлтэй байсан байна.
-
2024 оны 4 сарын 29
Өнгөрөгч оны есдүгээр сарын 1-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болдыг чөлөөлж, ЭЦА-ны даргаар ажиллаж байсан Хэнтий аймгаас ажлын гараагаа эхлүүлж асан Т.Сүхболдыг томилж байлаа.
-
2024 оны 4 сарын 29
Уншигч та бүхэнд дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар 05-ны өдрийн зурхайг танилцуулж байна.
-
2024 оны 4 сарын 29
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээн алдаршсан, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, "Гүйдэг" хэмээн алдаршсан, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
-
2024 оны 4 сарын 29
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүлээн авав. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. Нам эвслийн удирдлагууд ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.
-
2024 оны 4 сарын 29
12.30 цагт: Монголын Хэвлэлийн хүрээлэнд: “Хамтын эрэн сурвалжилга” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно
-
2024 оны 4 сарын 29
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +10...+12 градус дулаан байна.
-
2024 оны 4 сарын 28
Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойн тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч, хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатад цэргийн дээд цол хүртээсэн батламжийг гардуулав.
-
2024 оны 4 сарын 28
2024 онд бид орон нутагт 90,000 зорчигч тээвэрлэнэ. Долоо хоногт тухайн аймгийн онцлогоос шалтгаалаад 2-5 удаагийн нислэгийг хийнэ. Зуны ид ачааллын үед Даланзадгадын чиглэл рүү долоо хоногт таван удаа нисэх жишээтэй. Мөрөн, Өлгий, Ховд зэрэг чиглэлд жуулчдын ид улирлын үед нислэгийнхээ тоог нэмнэ" гэв.
-
2024 оны 4 сарын 28
“Арабеск” ОУ-н “А” зэрэглэлийн уралдаанд МУК-с МУСТА Ц. Мөнхдэлгэр багштай 9в ангийн сурагч Үенгийн Анар Сонгодог бүжгийн жуньор ангилалд Алтан медаль, Орчин үеийн бүжигчний төрөлд /насны ангилал байхгүй/ Алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч шүүгчдийн нэрэмжит “Диплом”, МУСТА С.Есөнзаяа багштай 11д ангийн сурагч Лхагвапүрэв овогтой Энхжин Сонгодог бүжгийн жуньор ангилалд Хүрэл медалиар шагнагдлаа. МУК-н төгсөгч ДБЭТ-н бүжигчин Ц.Мөнгөншагай дипломатаар шалгарлаа.
-
2024 оны 4 сарын 28
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ.
-
2024 оны 4 сарын 28
Тус барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Н.Золбоо нарын 128 бөхчүүд зодоглохоор бүртгүүлжээ.
-
2024 оны 4 сарын 28
Дөрөвдүгээр сарын 28-ны амралтын өдрөөр та дараах зүйлийг үзэх боломжтой.
-
2024 оны 4 сарын 28
Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн”, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Шижир Гоульд" ХХК, ТЭЦ-4, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун үзүүрлэв.
-
2024 оны 4 сарын 28
Улсын их хурлын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын товыг танилцуулж байна.
-
2024 оны 4 сарын 28
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан байна.
-
2024 оны 4 сарын 27
Өнгөрсөн долоо хоногт УИД-ийн урд байрлах Битлзийн хөшөө орчимд гудамжны хоолны үйлчилгээ эрхэлж байсан иргэдийг хөөж байна гэх асуудал гарчээ. Энэ хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
-
2024 оны 4 сарын 27
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.