ҮНДСЭН СУРГАЛТ
ҮНДСЭН СУРГАЛТ

1) Сургалтын танилцуулга:

 Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

    Энэхүү сургалтаар богино хугацаанд стратегийн менежмент, маркетинг, хүний нөөц, санхүүгийн удирдлага гэсэн 4 сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.

     *Энэ жил Covid 19-ийн онцгой нөхцөл байдлын улмаас гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх магадлалтай байна. Энэ тохиолдолд Япон мэргэжилтэн багш нар цахимаар сургалт явуулахаар төлөвлөгдөж байна. Цахим сургалтын явцад тухайн мэргэжлийн үндэсний сургагч багш /Монгол багш/ танхимд сургалтыг удирдан явуулах болно.

2) Сургалтын давуу тал:

  • 20 жилийн туршлага
  • Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай Япон, Монгол багш нар
  • Онол, дадлага хосолсон практик сургалт
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж
  • 1100 гаруй гишүүнтэй “Үндсэн сургалт төгсөгчдийн холбоо”-нд нэгдэх боломж
  • Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.

3) Хугацаа:  2023 оны 3-р сараас 2023 оны 6-р сар хүртэл     

4) Хамрагдах хүмүүс болон зорилго:

  • Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.

Монголын аж ахуй нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.

  • Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.

Аж ахуй нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг олгох.

5) Сургалтын төлбөр: Удирдлагын анги /СЕО/: 1,200,000₮

                                        Менежерийн анги:           1,000,000₮             

Сургалтын хуваарьтай ЭНД дарж танилцана уу.