ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Монголын дундаас дээш түвшний компаниудад чиглэсэн сайжруулах шаардлагатай салбарт нь зөвлөгөө өгч, сургалтыг явуулдаг бөгөөд менежментийн нэгдсэн сайжруулалт хийнэ. Компаний хэрэгцээнд нийцүүлэн жил бүр 2-4 компанийг сонгож (5-6 сар), япон багшийн оношилгоонд тулгуурлан сургалтын агуулгыг бодитоор боловсруулдаг.  BSC болон KPI, чадамжийн удирдлагад суурилсан бүтээмжийн менежмент, хүний нөөцийн менежмент, хүний нөөцийн хөгжүүлэлтийн системийг сайжруулах нь сургалтын үндсэн  хөтөлбөр болно. Үүнээс гадна хэрэгцээнд нийцүүлэн маркетинг, дэлгүүрийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага гэсэн салбарт сургалтыг зохион байгуулна. Өнөөг хүртэл давхардсан тоогоор Монголдоо тэргүүлэгч 30 орчим компани нь манай сургалтад хамрагдаад байгаа билээ.

1.    Сургалт явуулах хугацаа: 2018 оны 9-р сараас 2019 оны 3-р сар

2.    Сургалтын төрөл: Стратегиийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Маркетинг, Дэлгүүрийн удирдлага, Үйлдвэрлэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага гэх мэт.

3.    Сургалтад хамрагдагсад: Тавигдсан шаардлагад нийцсэн Монгол компани

4.    Сургалт удирдах багш: Арвин туршлагатай Япон мэргэжилтэн багш (орчуулгатай). Хичээлийн зарим хэсгийг монгол багш заана.

5.    Сургалтын төлбөр: Сэдэв, сургалтын агуулгаас хамааран өөр өөр байна.

6.    Бүртгэл 2017 оны 5-р сараас бүртгэж эхэлнэ. Дэлгэрэнгүйг хариуцсан ажилтнаас лавлана уу.

       Хариуцсан ажилтан: О.Баярмаа, Э.Оюунзаяа

       Утас:                          11-310879 (Ext.3), Факс: 11-317528      

       И-мэйл:                      bayarmaa@japan-center.mn, oyunzaya@japan-center.mn

       Цахим хуудас:           www.japan-center.mn

       Фэйсбүүк хуудас:       www.facebook.com/Mojc.business/