АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ

Японоос уригдаж ирсэн мэргэжилтэн багш болон Үндэсний сургагч багш нар ажлын байран дээрээ сургалт авах хүсэлтэй компаниудад хэрэгцээ шаардлагад нь тохирсон сургалтыг явуулдаг. Үйлдвэрлэл дээр төвлөрсөн ажиллах орчны 5S・сайжруулалтын зөвлөгөө болон менежментийн стратеги төлөвлөлт, хүний нөөц, маркетинг, дэлгүүрийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага гэсэн сэдвүүдээр сургалт явуулдаг. Компанитай шууд харилцан, ганцаарчилсан зөвлөгөө өгөх нь тухайн компанид тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй.

1.    Сургалт явагдах хугацаа: Хүссэн цагтаа холбоо барина уу.

2.    Сургалтын төрөл: 5S・сайжруулалтын зөвлөгөө, Менежментийн стратеги, Хүний нөөц, Маркетинг, Дэлгүүрийн удирдлага, Үйлдвэрлэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага гэх мэт.

3.    Хамрагдах хүрээ: Монголын аж ахуйн нэгж, компани

4.    Сургалт удирдах багш: Арвин туршлагатай япон мэргэжилтэн багш /орчуулагчтай / .

                                                 Арвин туршлагатай үндэсний сургагч багш.

5.    Сургалтын төлбөр: Зөвлөгөө, сургалтын агуулгаас хамааран харилцан адилгүй байна.

6.    Бүртгэл: Доорх хариуцсан ажилтантай холбоо барина уу. 

      Хариуцсан ажилтан: О.Баярмаа, Э.Оюунзаяа

      Утас:                          11-310879 (Ext 3 ), Факс: 11-317528

      И-мэйл:                     bayarmaa@japan-center.mn, oyunzaya@japan-center.mn

      Цахим хуудас:          www.japan-center.mn

Фэйсбүүк хуудас:     www.facebook.com/Mojc.business/