НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Ном товхимол хайх: 

1.Бүх номыг төрөлжүүлэн кодлож, тавиур тус бүрээр ангилсан байгаа тул төрлөөр нь хайж болно.
2.Электрон каталоги болон интернэтээс ном товхимол хайх бол энд дарна уу.
Жич: Уншиж ашиглаж, дууссаны дараа ном, товхимолоо “Буцаах тавиур”-т тавина уу.

Ном товхимол гэрээр олгох журам: 

  •  Үйлчлүүлэгч нь нэг удаад 1-4 ном товхимолыг гэрээр авах боломжтой. 
  •  Нэг ном өдрийн 400 төгрөг (2 ном авбал өдрийн 800₮ бодогдоно гэсэн үг.)
  •  Япон хэлний сурах бичиг, сургалтын хуурцаг мөн өдрийн 400 төгрөг. 
  •  Буцаах хугацаа хэтэрвэл 1ш материал өдрийн 500 төгрөгний торгууль нэмж төлөх шаардлагатай. 

Ном товхимол зээлэхдээ:

  • иргэний үнэмлэх, 
  • уншигчийн үнэмлэхээ үлдээнэ. 

 Зээлсэн номын хугацааг нэг удаа 7 хоногоор сунгах боломжтой. Сунгах тохиолдолд утсаар болон биеэр ирж мэдэгдэнэ. 

Хувилах үйлчилгээ: 
 Хэрэгтэй ном товхимолоо хувилуулж болох бөгөөд хувилуулах материалаа захиалгын хуудсанд тэмдэглэн номын санчид өгнө. 
Зохиогчийн эрхийн хуулийн үүднээс нэг номноос 50 хүртэлх нүүрийг, нэг удаад 
3 хүртэлх ном, сурах бичиг хувилуулах боломжтой. 
 Номын сан хаахаас 15 минутын өмнө хүртэлх хугацаанд захиалгыг хүлээн авна. 
Хувилах үйлчилгээний тариф: 
Хар цагаан      А4      1 нүүр  -  80 төгрөг
                         А3      1 нүүр -  160 төгрөг
Өнгөт               А4      1 нүүр  -  600 төгрөг
                        А3      1 нүүр -  1200 төгрөг
 

Интернэтийн хэсэг: 
Япон , монгол, англи хэлний фондтой, интернэтэд холбогдсон өндөр хурд бүхий орчин үеийн компьютерийг ашиглах боломжтой. 

  •  Интернэт болон компьютер ашиглах бол уншигчийн үнэмлэхээ номын санчид өгөн цагаа тэмдэглүүлнэ.  

 Интернэт , компьютер ашиглалтын төлбөр 1 цаг нь 600 төгрөг. 
 Интернэт , компьютер ашиглаж дуусаад номын санчаас үнэмлэхээ авч тооцоогоо хийнэ. 
 Та компьютерээс хэрэгтэй материалаа хэвлүүлж болно. 
    Хар цагаан       1 нүүр - 100 төгрөг
    Өнгөт                1 нүүр -  600 төгрөг

Видео хэсэг: 
Номын санд суурилуулсан аудио, видео төхөөрөмжүүдээр япон хэлний сургалтын видео, кассет, японы хүүхэлдэйн болон олон ангит кино, баримтат бичлэгүүдээс үзэн , ярианыхаа чадвараа сайжруулах боломжтой. 

Видео бичлэг болон кассет, CD ашиглах заавар: 

  •  Уншигчийн үнэмлэхээ номын санчид өнгө. 
  •  Ашиглах видео бичлэг, кассет, чихэвч зэргийг номын санчаас авах. 
  • Ашиглаж дуусаад бүгдийг нь тоо ёсоор нь номын санчид хүлээлгэж өгнө.