Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулан театрт тулгамдаад байгаа асуудлаа гишүүдэд учирласан байна. Үүнд, "Шинэ байрны асуудлаа УИХ-д оруулаад, батлагдаад 3-4 жил болж байна. Гэтэл газрын асуудал нь одоо хүртэл шийдэгдээгүй таг чиг. Манай үзэгчдийн 80 хувь нь бага насныхан байдаг учраас дэд бүтцийн талаасаа аюулгүй орчинд Хүүхэлдэйн театр маань байх ёстой. Хотын А, Б бүс нь албан мэдээгээр нэг сая ам. долларт хүрчихсэн байна. Янз бүрийн бичгүүдийг шат шатны байгууллагад өгсөн ч одоогоор бүтэлтэй зүйл алга. Манай мэргэжлийн 11 жүжигчин л гэхэд бүгд гэр хороололд амьдардаг. Үнэнийг хэлэхэд нүүрээ худалдаж амьдарч байна Энэ байдлаасаа гарах юмсан" гэжээ.
Д.Ундрах 24tsag.mn