Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарснаас хойш 26 жил өнгөрчээ. Цацраг идэвхит бодис эргэн тойронд нь тархсанаас болж ойр орчмыг нь хаалттай бүс болгосон билээ. Эхэндээ тэнд нууц судалгаа хийдэг байсан ч ЗХУ задран унасны дараа бараг тэр чигт нь хаясан юм. Олон улсын эрдэм шинжилгээний зарим сэтгүүлд танд мутацид орсон аймшигт амьтад бий болсон талаар бичдэг ч Украины эрх баригчид огт тоосон шинжгүй өнгөрөөдөг байлаа. Тэгвэл "Совершенно секретно" сонинд бичсэнээр Чернобылийн хаягдсан станцын эргэн тойронд аймшигт амьтдын сүрэг бий болоод байгаа ажээ. Өмнь нь эрдэмтэд хоёр толгойтой чоно, хүн шүдэт буга гээд л мутацид орсон амьтдын талаар бичдэг байлаа. Харин одоо аймшигт амьтад сүрэглэн явдаг болсныг нэрээ нууцлахыг хүссэн хэсэг эрдэмтэд мэдэгдэж байгаа юм. Үргэлж нууц гэсэн халхавчийн дор тэнд туршилт явагддаг гэж "Совершенно секретно"-д онцолжээ.
Сэтгэгдэл (4)