Өнгөрсөн бямба гаригийн үүрээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт гал гарч хоёр хүн амиа алдан, бага насны хүүхэд түлэгдэж хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хорооны Булгийн дөрөвдүгээр гудамжанд амьдрах иргэн Э-ын 8х5 метрийн байшингийн дотор тал шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 06.08 цагт ирсэн байна. Энэ дагуу гал сөнөөгч, аврагчид ажиллаж, галыг унтраасан ч 25 настай эмэгтэй И, таван настай эмэгтэй У нар гал түймэрт өртөж нас баржээ.
Харин хоёр настай эрэгтэй Э -ийн гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Түлэнхийн төвд хүргэсэн байна. Галын шалтгааныг тодруулахаар шинжээч нар ажиллаж байгаа аж.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (4)