Нэгэн цагт Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн гэж сүр дуулиантай наадам болж эх орны өнцөг булан бүрээс бүсгүйчүүд тэмцээнд оролцох гэж бүтэн жилийн турш бэлддэг байлаа. Тэмцээнээс төрсөн миссүүд нь ч үнэхээр сайхан гэж хэлэгдэхээр бүсгүйчүүд байсан. Тэр цагийн сайхан бүсгүйчүүдийн гоо сайхан өнөөдөр ямар болсон бол.

Мисс Ч.Чулуун-Эрдэнэ
Арван жилийн жаахан охин байхдаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд орж тэргүүн байр эзлэн хотын хөдөө гэгддэг байсан Яармагийнхныг баярлуулж, оготны нүхэнд нуугдсан сувд гэж нэрлэгдэж явсан мисс бол Чулуун-Эрдэнэ. Тэрбээр мисс болсныхоо дараахан боксчин Баярсайхантай ханилан хайр сэтгэлээ зарлаж явсан залуусын сэтгэлд гуниг хуруулж, аз жаргалаа арван хэд ах залууг хэмээн зарлаж Монголын нэртэй гэр бүлийн тоог нэгээр нэмж сүртэй хурим хийж байсан. Гэсэн ч хосууд төдийлөн удаан амьдралгүй хоёр тийш болж тус тусынхаа зам мөрийг хөөсөн. Харин түүнийг залуугийн төрхөөсөө нэлээд өөрчлөгдсөн миссүүдийн нэг гэж үздэг. Учир нь түүнийг нас даржээ.
Мисс Ч.Мичидмаа
Монгол Улсын гурав дахь сайхан бүсгүй, нэрт сийлбэрч Чуваамидийн эрх танхи охин Ч.Мичидмаа. тэрбээр аварга Д.Сумъяабазарын гэргий болж, чимээгүйхэн амьдарч байгаа. Шар хэвлэлүүд салсан, нийлсэн талаар олон зүйл бичсэн тэрбээр аваргын цорын ганц эхнэр юм. Хааяа дуурийн театр орж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг түүний хувьд гоо сайхандаа анхаарах цагтай байдаг байх. Тиймдээ залуугийнхаа төрхийг хадгалсан. Гэхдээ түүнийг нас дарж байна.
Мисс Н.Мөнхцэцэг
Энэ бүсгүйг миссүүдийн мисс гэж өргөмжилдөг. Тэрбээр нэг хэсэг Монголын билэг танхай дуучин гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэнтэй хамтран амьдарч байсан. Гэсэн хэдий ч тэдний амьдрал хоёр тийш болсон. Харин түүнийхээ дараа УИХ-ын гишүүн асан Д. Зоригт гишүүний хоёр дахь эхнэр болж үрийн зулай үнэрлүүлээд байгаа. Миссүүдийн мисс маань өөрийн гоо сайхандаа хэрхэн анхаарч байгаа нь дараах зурагнаас харагдаж байна. Түүнийг залуугийн төрх буюу алтан эрдэнийн титэм хүртэж байх үеэсээ эрс өөрчлөгдсөн нэгэн гэж үздэг. Учир нь тэрбээр жаахан жин нэмсэн харагдаж байна.
Мисс Д.Уянгалянхуа
СУИС-ийн оюутан байхдаа “Овжин охид” кинонд тоглон олны танил болсон энэ бүсгүй дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” тэмцээний тэргүүн байрыг эзлэн мисс гэдэг нэр хүндтэй алдрын эзэн болж байсан түүхтэй. Хэд хэдэн кинонд дүр бүтээн ажлын гаргаагаа амжилттай эхлүүлж байсан бүсгүй Монголын тэргүүн баячуудын нэг Д.Ганбаатартай ханилан хоёр охин, нэг хүү төрүүлснээр гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэх болсон. Гэхдээ одоо тэрээр “МАХ ТОWER”-ийнхаа зургаан давхарт хувийн компанийн захирал хийн өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн. Харин энэ их ажлын хажуугаар өөрийн гадаад төрх, гоо сайхандаа хэрхэн анхаарч байна вэ? Түүнийг зарим нь гоо сайхнаа алдаж, залуугийн төрхөө алджээ гэдэг.
Мисс Ё.Нямжав
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ё.Нямжав хүрээний хүүхнүүдээс цахиур хагалж, хөдөө нутгаас төрсөн мисс хэмээгддэг. Учир нь тэрбээр Завхан нутгаас төрсөн мисс. Алтан эрдэнийн титэм зүүсэнийхээ дараа “Хатан-Эрдэнэ” холбоонд ажилласан цорын ганц мисс. Харин тэрбээр одоо БНХАУ-д мэргэжил дээшлүүлж байгаа. Харин тэрбээр алтан эрдэнийн титэм зүүж байсан үеэсээ өөрчлөгджээ. Нас тогтсон харагдаж байгаа түүний хувьд гоо сайхныг чухалчилгүй, оюун ухаандаа анхаарч байгаа нь харагдаж байгаа юм.
Мисс Ч.Содтуяа
Монголын сайхан бүсгүйчүүд дундаас шантрашгүй, дайчин хэмээн цоллогддог бүсгүй бол мисс Ч.Содтуяа. Тэрбээр нэвтрүүлэг хийж, загварын агентлагийн захирал гээд түүнд ажил их байгаа. Нэлээд завгүй мисс бүсгүй маань одоо ээж аав охиныхоо хамтдаа амар тайван амьдарч байгаа. Харин загварын агентлагийг тэргүүлж байгаа миссийн хувьд маань гоо сайхандаа үнэхээр сайн анхаардаг. Учир нь эфирийн цэнхэр дэлгэцээр байнга уулзаж байдаг түүний хувьд залуугийн төрхөө алдаагүй нэгэн.
Мисс Б.Гантогоо
“Монголын мисс” тэмцээнд Японоос ирж оролцож байсан энэ бүсгүйг хүмүүсийн ярьдгаар бол хамгийн материал сайтай мисс гэдэг. Хиймлээр дүүрсэн мисс гэж зарим нэгэн атаархсан нөхдүүд ярьдаг. Гэтэл үнэндээ бол түүнд хиймэл юм байхгүй гэдгээ өөрөө хэлж байсан. Хэл аманд нэлээд өртөж байдаг бүсгүй маань төрийн дээгүүр албан тушаал хашдаг, өсөх ирээдүйтэй залуутай ханилсан. Харин тэрбээр гоо сайхандаа онцгой анхаарч байгаа монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Учир нь тэрбээр залуугийн өнгө төрхөө алдаагүй нэгэн юм.

Сэтгэгдэл (20)