Өчигдөр Украйны парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарч ерөнхийлөгч Виктор Януковичийн Бүс нутгийн нам 32 хувийн саналаар тэргүүлсэн. Харин энэ дүнг АНУ-ын Төрийн департментаас бодит бус тоо хэмээн шүүмжилжээ. Учир нь сонгуулийн үйл явцыг ажигласан гадны ажиглагчид хүлээж, таамаглаж байсан дүнгээс огт өөр тоо гарсан гэсэн байна. Төлөөлөгч Марк Тонер "Украйны 2010 оны ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулвал ардчиллаас алхам ухарсан сонгууль боллоо. Сонгууль явагдаж байхад бүх зүйл тайван, эмх цэгцтэй байсан. Гэтэл урьдчилсан дүн огт өөр гарсан" гэж мэдэгдэв.
OSCE /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/, Европын парламентын зөвлөл ч энэ дүнг шүүмжилж байна. Тэдний ажиглагчдын мэдээлснээр ерөнхий сайд асан Юлия Тимошинкогийн Нэгдсэн сөрөг хүчин Батькивщина сонгогчдыг дэмжлэгийг хүлээж байгаа нь илти байсан аж. Нэгдсэн сөрөг хүчин Батькивщина нам одоогоор 24 хувийн санал аваад байгаа юм. Харин дэлхийн боксын аварга Витали Клитчкогийн УДАР нам 13,5, Эрх чөлөө нам 9,5 хувийн саналтай байна. Ажиглагчид энэ сонгуулиар Юлия Тимошинкогийн Нэгдсэн сөрөг хүчин парламентад цөөнгүй суудал авах аж. Тэгвэл шоронд хоригдож байгаа Юлия Тимошинкогийн хэргийг нааштайгаар шийдэхэд хүчтэй нөлөө үзүүлнэ гэв.
Украйны парламент нь 450 суудалтай бөгөөд энэ жил 5000 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Т.Гэрэл