Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдөр Монголбанкинд гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 40.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Үүнээс Монголбанк 1397.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 10 сая ам.доллар худалдав. Мөн юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 90.0 сая юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монголбанк 223.42 төгрөгийн хаалтын ханшаар 24 сая юань худалджээ.
Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.
Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.