ВВС телевизийн нэрт шоу хөтлөгч Жимми Сэвайлын 300 орчим хохирогчийн мэдүүлгийн дагуу хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаагийнхан мөн поп дуучин асан Гари Глиттерийн хүчингийн хэргийг илрүүлэн баривчилжээ.
Түүнийг Лондонгийн Цагдаагийн газар мөрдөн байцаасны эцэст ирэх 12 дугаар сарын дундуур батлан даалтанд суллах юм байна. Өдгөө 68 настай ноён Глиттерийн жинхэнэ нэрийг Пол Гадд гэх бөгөөд тэрээр насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр 2006 онд Вьетнамын шоронд хоригдож байжээ.
Цагдаа нар телевизийн нэрт од Сэвайлийн 40 жилийн хугацаанд хүчирхийлсэн 300 гаруй хохирогчоос гэрчийн мэдүүлэг авч, шалгасаар байгаа юм. Тиймээс “Еэвтри ажиллагаа” хэмээн нэрийдсэн уг цагдаагийн ажиллагааны үеэр мөрдөгчид поп дуучныг мөн хэрэгт холбоотой болохыг олж тогтоожээ.
“Лондонгоос баривчлагдсан сэжигтэнг хүчингийн 715 хүчингийн хэрэгт сэжиглэн шалгаж байна. Бид мөрдлөгийг мөшгин шалгаж, Сэвайл болон бусад бүхий л сэжигтнүүдийг сайтар шалган, нягталж байна”хэмээн Хотын цагдаагийн газрын ажилтан мэдэгдсэн юм.
Скотланд Яардын Цагдаагийн газрын мэдэгдсэнээр Сэвайлын эсрэг 400 гаруй хүн мэдүүлэг өгсөн байна. Өнгөрсөн жил 84 насандаа өөд болсон тэрээр амьд ахуйдаа хэдэн зуун охид, хөвгүүдийг хүчирхийлсэн болох нь тогтоогдоод байгаа юм.