Нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, сэтгүүлч С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой ирэх сард болох гэж байгаа. Ойд зориулсан “XX зууны Монголын утга зохиолын уламжлал, шинэчлэл" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал ирэх сарын 2-нд С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөөнд болно.
Уг арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон, Хэл шинжлэлийн ухааны хүрээлэнгээс зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-аас хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэх аж. Мөн Улаанбаатар их сургууль, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд оролцоно. Мөн энэ үеэр С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “С.Буяннэмэх I, II” номын нээлтийг хийх аж.

Д.Ундрах 24tsag.mn