"Эра модель” агентлагаас жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг рекламны дүр төрх, шинэ загвар өмсөгч тодруулах “New face” уралдаанд оролцогчдийн бүртгэл явагдаж байна. Тус тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх сарын 3-нд болно. Харин хоёрдахь шалгаруулалт нь 10-нд болох бол эцсийн шалгаруулалт нь 28-нд болох юм. Хүүхэд залуусын гоо зүйн хөгжлийн "Эра" төвөөс хүүхэд залуусын соёл хүмүүжил, гоо сайхан, биеэ хэрхэн зөв авч явахтай холбоотой олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулсаар ирсний нэг нь “NEW FACE” юм. Тус уралдааны зорилго нь залуусын гадаад болон дотоод гоо сайхнын талаархи ойлголтыг өргөжүүлэхэд оршдог. Бидний сайн мэдэх Дэлхийн мисс тэмцээний оролцогч Б.Батцэцэг, Топ модель Э.Сэлэнгэ, О.Уянга, Шилдэг загвар өмсөгч М. Хэрлэн М.Сэлэнгэ, Гэрэлчулуун Санжмятав, Ганзориг, Фото модель, хөтлөгч Учрал, Энхзаяа, Мөнхжаргал гээд бүгд энэ л тэмцээнээс загварын гараагаа эхэлж байжээ.
Сэтгэгдэл (1)