Харилцаа холбооны зохицуулах хорооноос доорх 16 сайтын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Тодруулбал,
Amjilt.com
Coolstayle.com
Dencel.com
Ineehuu.com
Kino99.com
Kinochid.net
Mglvideo.com
Mngtv.com
Mongolduu.com
Music.zaluu.com
Sakwarez.com
Shuurhai.com
Tansag.net
Tulhuur.com
Duulian.com
Topmongol.com
Дээрх сайтуудын тухайд Монголын төдийгүй олон улсын дүрс, дуу авиа бүхий хөгжим, урлагийн, тайз дэлгэцийн, кино урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр байршуулж, олон нийтэд түгээж байгаа тул Харилцаа холбооны зохицуулах хорооноос үйл ажиллагааг нь түр зогсоохоор болжээ. Ингэхдээ оюуны өмчийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх вэбсайтуудад зөрчлөө даруй арилгаж, энэ тухайгаа аравдугаар сарын 29-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн ч заасан хугацаанд ямар нэг хариу ирүүлээгүй тул ийнхүү үйл ажиллагааг нь түр хаажээ.
Сэтгэгдэл (11)