Стандарчлал хэмжилзүйн газраас нүүрсний шуудайны стандартыг баталсан билээ. Ингэснээр нүүрсийг жижиглэнгээр худалдаалах шуудайны хэмжээг тогтоож байгаа хэрэг юм. Энэхүү стандарт мөрдөгдөж эхэлснээр шуудай нь 15, 25, 40 кг-ын хэмжээтэй байх бөгөөд савласан нүүрс хүүдийнийхээ амсраас таван см-ээс багагүй байхаар тогтоосон юм. Энэ нь нүүрсний үнийн хөөрөгдлийг багасгаж, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн албаны хүмүүс үзэж буй. СХЗГ, АМГ, ММСС-гийн “Цэвэр агаар” сан төсөл, НЗДТГ, Хими технологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн “Ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудай. Үндсэн хэмжээ MNS 6333:2012” стандартыг боловсруулан, батлуулсан бөгөөд энэхүү стандарт маргаашнаас эхлээд мөрдөгдөх юм.
Д.Ундрах 24tsag.mn